Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 6-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 24.5-26.7 градус дулаан, бусад сумуудад 15.4-25.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 39, Тооройд 37, Бигэр, Халиунд 36, Хөхморьтод 35, Алтай, Дарив, Тайширт 34, Баян-Уул, Жаргалан, Төгрөгт 32, бусад сумуудад 26-31 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд 4, Тонхил, Чандмань, Есөнбулагт 5, Цогтод 6, Гуулин, Дарив, Дэлгэр, Тайширт 7, бусад сумуудад 8-14 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 33-35 градус дулаан, бусад нутгаар 25-31 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 69, Тооройд 68, Халиунд 67, Шаргад 66, Хөхморьтод 64, Дарив, Бигэрт 62, Чандманьд 61, Гуулин, Тайширт 60, бусад нутгаар 49-57 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Чандмань, Эрдэнэд 2, Есөнбулаг, Төгрөгт 3 градус дулаан, бусад сумуудад 5-12 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Баян-Уулд 8.6 мм, Есөнбулагт 6.8 мм, Жаргаланд 3.4 мм, Тонхилд 3.1 мм, Төгрөгт 3.0 мм, Даривт 2.4 мм, Цогтод 2.2 мм, Шаргад 1.8 мм, Хөхморьтод 1.3 мм, Цээлд 1.0 мм, Дэлгэрт 0.9 мм, Бигэрт 0.7 мм, Гуулинд 0.5 мм, Халиун, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Бугат, Тоорой, Тайшир, Эрдэнэ сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Хөхморьтод 23 м/с, Тонхилд 22 м/с, Есөнбулаг, Алтайд 18 м/с, Бугат, Даривт 16 м/с, бусад сумуудад 7-12 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажиглагдсан байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2023 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар Есөнбулаг, Баян-Уул, Гуулин, Төгрөг сумуудад 19.7 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 71.1 хувьд зуншлага дунд буюу ургалт удааширалтай Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Хөхморьт, Бигэр, Дарив, Жаргалан, Халиун, Цогт Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ сумууд орж байна. Харин 9.2 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумуудад Дэлгэр, Тайшир сумуудад гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /